etoim.mn
photos/tgygygyn.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Сайдаар томилогдоод хоёр сар болж байна. Намайг ажил авч байхад Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан. Албан болон албан бус ханшийн зөрүү 200-300 төгрөг байсан юм. Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ гэхээр валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болсон. Арилжааны банкуудын валют зарахдаа тавьдаг нэг саяын хязгаарлалт 10-20 сая болж нэмэгдсэн. Хамгийн гол нь тогтолцоог нь ил тод болгох талаар ярьж байгаа.

Зарагдаж байгаа нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2023 оны эхний улиралд багтаан биржээр бүтээгдэхүүнээ зарах шийдвэр гарсан. Энэ хүртэл Засгийн газар түр журам гаргаад биржээр зарах ажлыг зохион байгуулж болно. 130 аж ахуйн нэгж монголын нүүрсийг хилийн цаана худалдаж авч байгаа юм билээ. Тэгэхээр худалдан авагч нар бол байна. Худалдах үйл ажиллагаагаа ил тод болгомоор байгаа юм" гэсэн юм. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх