Ким Кардашиан, Канье Уэст нар гэрлэлтээ албан ёсоор цуцалжээ
АНУ-ын Реалити шоуны од К.Кардашиан болон реппер К.Уэст нар гэрлэлтээ цуцлах тохиролцоонд хүрсэн тухай тэдний төлөөлөгчид өнөөдөр мэдэгджээ. Гэрээнд тусгагдсанаар Кардашиан дөрвөн хүүхдээ асрамжлах эрхийг дангаар эдлэж, сар бүр Канье Уэстээс хүүхдийн тэтгэлэгт 200 мянган доллар авах юм.
Энэ оны эхээр Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ким "Удаан хугацаанд би бусдыг аз жаргалтай болгохын тулд хичээж ирсэн. Өөрчлөлт хийж, тэр нь намайг салалтад хүргэсэн ч хамаагүй аз жаргалтай болгохын тулд өөртөө үнэнч байх нь чухал гэж би бодож байна" хэмээн ярьсан юм. Тэгвэл болчимгүй үгсээсээ болж олон бизнесийн түншлэлээ алдсан Уэст өнгөрсөн есдүгээр сард "Өглөөний мэнд Америк" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа түүнээс уучлалт гуйсан билээ.
Тэд 2014 онд Италид тансаг хурим хийж, гэрлэлтээ батлуулж байжээ.
Эх сурвалж: People