Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/боажя.jpg

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн банкны хамтарсан “Монгол Улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь” сэдэвт хурал Улаанбаатар хотноо боллоо.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, БОАЖЯ-ны Ойн газрын дарга Б.Оюунсанаа, болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

Хурлын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд цахим, танхим хосолсон хэлбэрээр оролцож, олон улсад хэрэгжиж буй нүүрстөрөгчийн зах зээл, санхүүжилтийн механизм, туршлага, бэрхшээл, боломжууд зэрэг олон сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх