Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/нитх.jpg

Нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэн баталсны дараа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үг хэллээ. 

Тэрбээр “...Эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлж, төсвийн алдагдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай. Ирэх жилүүд бол эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд татварын болон бусад замаар ААН-үүдийг дэмжиж ажиллах цаг хугацаа байх болно. Мөн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийслэл оролцоогоо нэмэгдүүлж, санаачилгатай бөгөөд манлайлалтай ажиллах ёстой юм. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж, үйлчилгээний чанарыг сайжруулах үүрэг бидэнд бий. Нийслэл хотоос улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нэмэгдсэн. Тиймээс төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлд Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг дарга онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм. Хөрөнгө оруулалтыг татахад Нийслэлийн ИТХ, ЗДТГ, харьяа агентлагууд санаачилгатай ажиллаж, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахыг уриалъя” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх