Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/со.jpg

АНУ болон түүний Ази дахь холбоотон Япон, Өмнөд Солонгос улсууд саяхан хийсэн пуужингийн туршилтуудтай нь холбогдуулан Умард Солонгост дор бүрнээ хориг арга хэмжээ авч байна.

Умард Солонгос энэ онд 60 гаруй баллистик пуужин харваж, тив алгасагч баллистик пуужинг хэд хэдэн удаа туршсан юм. Иймд уг пуужингийн туршилтад голлох үүрэг гүйцэтгэсэн Умард Солонгосын нөлөө бүхий гурван албан тушаалтанд хориг тавьжээ.

Шинэ хориг арга хэмжээний хүрээнд Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрт оролцоотой гурван албан тушаалтны Америк дахь хөрөнгийг царцааж, Америкийн бизнесийн байгууллага болон хувь хүнтэй санхүүгийн харилцаа үүсгэхийг хориглосон байна. Тэдгээр гурван албан тушаалтныг Европын холбоо өнгөрсөн дөрөвдүгээр сард хоригт оруулсан юм байна.

Америкийн Төрийн департамент Умард Солонгосын бүс нутаг болоод дэлхий дахинд үзүүлж байгаа аюул заналхийллийн эсрэг Япон, Өмнөд Солонгостой нягт уялдаатай арга хэмжээ авч, Европын түншүүдтэйгээ бодлогоо уялдуулж байгаа гэдгээ мэдэгджээ.

Энэ хориг Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрийн цар хүрээ, хүчин чадал, туршилтын хүрээг хумихад тодорхой нөлөө үзүүлнэ гэж Вашингтон найдаж байна. Мөн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Сингапур, Тайванийн гээд өөр долоон хүн, найман аж ахуйн нэгжид хориг тавьсан тухайгаа мэдээлжээ.

Тэдгээр хувь хүн, байгууллагад Америк 2018 оны 1-р сар, 2022 оны 10-р сард тус тус хориг тавьсан юм байна.

НҮБ-аас пуужингийн туршилтуудтай холбогдуулан Умард Солонгост нэмэлт хориг тавихаар тогтоол хэлэлцүүлж байгаа ч Орос, Хятад хоёр тэр бүрт хориг тавьж байна. Иймээс Вашингтон Азийн холбоотнууд болон Европын түншүүдтэйгээ нэгдэж, улс орнууд дангаар хориг тавих сонголт хийхэд хүргэж байна.

Умард Солонгос хамгийн сүүлд 11 дүгээр сарын 18-нд тив алгасагч баллистик пуужин туршсан. Тус улс 2017 оноос хойш түр түдгэлзээд байгаа цөмийн зэвсгийн туршилтаа сэргээх зорилгоор ойр ойрхон пуужин туршиж байж магадгүй гэж олон улсын шинжээчид үзэж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх