Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/од.jpeg

 "Z үеийнхний дуу хоолой" гэгддэг Америкийн дуучин Билли Айлиш, Их Британийн ханхүү Харригийн гэргий, Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл, зодог тайлсан теннисчин Серена Уильямс нар “Financial Times” сониноос танилцуулсан энэ оны хамгийн нөлөө бүхий 25 эмэгтэйн жагсаалтад багтжээ. 

Уг жагсаалтад мөн АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг хашиж буй Африк гаралтай анхны америк эмэгтэй болсон Кетанжи Браун Жексон, “Yves Saint Laurent” загварын ордны гүйцэтгэх захирал Франческа Беллеттини, “Citigroup” банкны гүйцэтгэх захирал Жэйн Фрейзер, Финландын Ерөнхий сайд Санна Марин, Колумбын дэд ерөнхийлөгч Франсия Маркес, Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Шерри Рехман нарыг оруулсан байна.  

Түүнчлэн Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли, Их Британийн “Aviva” даатгалын компанийн тэргүүн Аманда Бланк, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын салсан эхнэр, буяны үйлстэн Маккензи Скотт, Английн хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Сарина Вигман, “Everything Everywhere All at Once” /2021 он/ кинонд тоглосон Малайзын жүжигчин Мишель Йео, утга зохиолын салбарын Нобелийн шагналтан Францын зохиолч Анни Эрно нар багтжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх