Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/автобус.jpg

1. 4104 нээлттэй ажлын байр санал болгож, 841 иргэн ажилд зуучлагдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” өдөрлөг зохион байгууллаа. Нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйлчилгээ, арга хэмжээг сурталчлан таниулах, технологийн болон менежментийн шинэчлэлийн талаар хэлэлцэх, гарсан санал зөвлөмжийг холбогдох газар хүргэх зорилго бүхий тус өдөрлөгт Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институт, Нийслэлийн Хөдөлмөр,халамжийн газар, НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага оролцсон юм.

Арга хэмжээний хүрээнд

4104 нээлттэй ажлын байрыг санал болгож,

2960 иргэн ажил хайгчаар бүртгүүлж,

841 иргэн ажилд зуучлагдаж,

272 иргэн ажлын шууд ярилцлаганд хамрагдаж,

1619 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч,

20,9 сая төгрөгийн борлуулалт хийгдлээ.

2. 2023 оны нэгдүгээр сараас Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэллээ

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны 1-р сараас Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэллээ.

3. Цаг агаарын байдлаас шалтгаалж хүүхдүүд Даваа гарагт цахимаар хичээллэлээ

Энэ долоо хоногийн эхээр хүйтний эрч чангарч, хүүхдүүд хичээл сургуульдаа явахад хүндрэлтэй байдал үүссэн тул Даваа гарагт цахимаар хичээллэх шийдвэрийг гаргасан юм. Сонирхуулахад хүүхдүүдийн өвлийн амралт энэ сарын 16-наас эхэлж ирэх жилийн нэгдүгээр сарын 27-ныг хүртэл буюу зургаан 7 хоног амрах юм.

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг баталсан.

  • I улирал- 2022.09.01- 2022.12.16 /Өвлийн амралт 2022.12.19-2023.01.27/

  • II улирал- 2023.01.30-2023.03.24 /Амралт 2023.03.27-2023.03.31/

  • III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх