Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/9dd30bda2e80d155c4d6356e813f90eb_x3.jpg

"Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аваргын хасагдах шатанд буюу шилдэг 16-д ДАШТ-ий түүхэнд анх удаа бүх тивийн төлөөлөл үлдсэн билээ.

Харин хасагдах шатны эхний хоёр өдрийн дараа Хойд Америк "депутат"-гүй боллоо. Одоогоор "Катар"-ын чуулганд Европын  долоо (Холланд, Франц, Англи, Хорват, Испани, Португал, Швейцар), Өмнөд Америкийн хоёр (Аргентин, Бразил), Азийн хоёр (Япон, БНСУ), Африкийн нэг (Марокко)  "гишүүн" ирцтэй байгаа.

ФРАНЦ-ПОЛЬШ 3:1

Дэлхийн аварга Францын "гурван өнгөтнүүд" Польшийн цагаан бүргэдүүдийг" төвөггүй хожиж, шөвгийн наймд үлдлээ. Францын гол довтолгоо зүүн жигүүрээр Эрнандес - Рабьо-Мбаппе нарын оролцоогоор өрнөж байв. Баруун жигүүрт Дембеле ганцаараа тонгочиж, төвд Жиру, тэгээд ард нь Гризманн найруулаад Францын довтолгоо үнэхээр класс, Польшоос бол "толгой илүү" байв. Жиру нэг, Мбаппе хоёр гоолоор ДАШТ-ий шилдэг хаалгачийн нэг Шчеснйгийн хаалгыг мялааж, 3:0 болгосон. Харин тоглолтын нэмэлт цаг дуусах мөчид Левандовски нэр төрийн ганц гоолыг оруулснаар тоглолт дууслаа. Мбаппе 5 гоолтой болж "Катар-2022" ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ.

АНГЛИ-СЕНЕГАЛ 3:0

Хэдийгээр Хэндерсон, Кэйн, Сака нарын гоолоор Сенегалыг өчиггүй ялсан ч хурц, дайчин хөлбөмбөг бол тоглосонгүй ээ, Англичууд.

Энэ тоглолтод Английн Рахим Стерлинг оролцоогүй. Түүний гэрт зэвсэгт дээрэмчид довтолсон муу мэдээ ирсэн  тул Стерлинг Англи дахь гэр бүл рүүгээ нисжээ. Хөлбөмбөгөөс илүү үнэ цэнтэй зүйл бас байлгүй яахав. Сенегал энэ тэмцээнд тоглолт болгондоо тактик, схемээ өөрчилж байгаа. Багийн гол үүрэг гүйцэтгэгч Идрисса Гуйе энэ тоглолтыг шар хуудасны шийтгэлийн улмаас өнжсөн нь Сенегалын тоглолт, тактик, схемд ихээхэн хохирол учрууллаа.

Шар хуудас гэснээс Английн шигшээ баг энэ дэлхийн аваргад ганц ч шар хуудас аваагүй байгаа цорын ганц баг юм.

Ийнхүү шөвгийн наймд Франц-Англи гэсэн бас нэг супер тулаан болох нь.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх