Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/celine-dion-gty-rc211019_1634658083074_hpMain_16x9_992иа.jpg

Дуучин Селин Дион ховор төрлийн мэдрэлийн эмгэгтэй хэмээн оношлогдсон байна. Эмгэгийн улмаас Европт хийхээр төлөвлөж байсан аялан тоглолтуудаа цуцаллаа хэмээн тэрээр мэдэгджээ.  

Энэхүү эмгэг нь сая хүнд нэг удаа тохиолддог ховор төрлийнх бөгөөд 54 настай дуучин өөрийн албан ёсны инстаграм хуудсандаа энэ талаар ярьсан бичлэгээ оруулжээ.

Селин Дион "Энэхүү ховор тохиолдлын талаар би судалсаар байгаа ч харамсалтай нь саажилт миний өдөр тутмын амьдралын бүхий л хэсэгт нөлөөлж, заримдаа алхахад ч хүндрэл учруулж, дуулахыг минь хориглосон" гэжээ.  

"Мэдрэлийн эмгэг, цус харвалт судлалын үндэсний хүрээлэн"-гийн мэдээлснээр, хөшүүн хүний хам шинж нь мэдрэлийн систем, ялангуяа тархи, нугасны системд нөлөөлдөг ховор хам шинж. Шинж тэмдгүүд нь булчин чангарах, их бие, мөчрөөр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч, хөдөлгөөний чадварыг ноцтой бууруулдаг байна. Тусгай эмчилгээ байдаг ч тэр нь шинж тэмдгүүдийг бууруулахаас өөрөөр эмгэгийг бүрэн эмчлэх боломжгүй аж.

Мөн Селин Дион "Би өөрийн хүч чадлаа эргүүлэн олж, тайзан дээр дахин гарахын тулд өдөр бүр спортын эмчтэйгээ шаргуу хичээж байна. Гэхдээ энэ нь маш хэцүү байсан. Би та бүхнийг маш их санаж байна. Тайзан дээрээс та нарыгаа харж, бүгдэд нь зориулан тоглолтоо хийгээд зогсох өдөр ирнэ гэж итгэж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[183.177.99.230]

2022-12-09 17:02:05

энэ хөгшин өлөгчин янк хар тамхиныхаа тунгаа л хэтрүүлээл биз