Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/lissandro-france-jesc-winner.jpg

Арменийн нийслэл Ереван хотноо болсон “Junior Eurovision-2022” олон улсын хүүхдийн дууны уралдаанд Франц хүү Лиссандро түрүүлжээ. Тус тэмцээнд 9-14 насны хүүхдүүд оролцдог юм.

13 настай Лиссандро “Oh Maman!” дуугаараа 203 оноогоор тэргүүн байр эзэлсэн байна. Харин Хоёрдугаар байрт  Армени, Гүрж гуравдугаарт, Ирланд дөрөвдүгээрт шалгарсан байна. Их Британийн оролцогчийн хувьд олон нийтийн санал асуулгад түрүүлсэн ч 146 оноотойгоор тавдугаар байр эзэлжээ. 

Энэ жил тус уралдааны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд 16 улс орны төлөөлөл оролцжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх