Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/319900917_832081407905800_4512889107313268387_n-810x500.jpg

Улсын хүүхэлдэйн театрын ээлжит шинэ уран бүтээл "Аладдин-1001 шөнийн үлгэр" хүүхэлдэйн жүжгийн нээлт /2022.12.16/ боллоо. Театрын уран сан дахь үндэсний болон сонгодог уран бүтээлийн зохистой харьцааг баримтлан 2022 онд "Алалддин – 1001 шөнийн үлгэр" хүүхэлдэйн жүжгийг үзэгч, хүүхэд багачууддаа зориулан бүтээжээ.

Тоглолтын ерөнхий продюсерээр театрын захирал М.Отгончимэг, найруулагчаар жүжигчин Г.Гандөш, зөвлөх найруулагчаар ерөнхий найруулагч М.Ариунтуяа, дууны найруулагч Э.Базарханд, гэрлийн найруулагч Х.Камесхан, зураач С.Энх-Од, хүүхэлдэй урлаач В.Энх-Амгалан, Б.Энхтуяа, бүжиг дэглээч Х.Хашхүү, тайзны машинист Ц.Мягмарсүрэн нар хамтран бүтээсэн байна.

Мөн тоглолтод СУИС-ийн "Бадмаараг" ахлах сургуулийн сурагчид хамтран оролцлоо. Жүжгийг арванхоёрдугаар сарын 17, 18, 24, 25, 31-ний өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглоно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх