Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tjtjrerhrhe.jpg

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн улс төрийн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар:

  • Хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгалаа. 

  • Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй. 

  • Төрийн албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар боллоо. 

  • Сүүлийн жилүүдэд иргэд олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан зүйл бол эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээд асар их хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрдөгт иргэд бухимддаг. Тэгвэл одоо эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицууллаа. 

  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг зохицуулалттай боллоо. 

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарлалаа

АТГ-аас нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлалаа. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох танилцуулсан юм. Тодруулбал,

  1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга

  2. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир

  3. ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат

  4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

  5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

  6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

  7. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд

  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

  12. Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж

  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

  14. Өмнөговь аймгийн засаг дарга асан Б.Бадраа

  15. "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан А.Ариунболд

  16. "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Б.Ганхуяг

  17. "Эрхэт Монгол" группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарыг эхний ээлжинд зарлалаа.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-т мэдүүлэг өглөө

Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-т байцаалт өгчээ ~ Toim.mn: Tодорхой  тоймлоно

АТГ-аас нүүрсний хулгайн гэх хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийг зарласан.

Тэдний тэргүүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэсэн. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд бий. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгчээ. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.55.191.194]

2022-12-21 11:56:37

АРД ТҮМНИЙ ОНЦ ИХ ХУРАЛ ХУРАЛДУУЛЖ, ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, ТОГТОЛЦООГОО БҮРМӨСӨН ӨӨРЧЛӨХ...