Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/639fc6e5a031b.jpeg

Аргентин, Францын шигшээ багуудын хооронд өрнөсөн шувтаргын тоглолтын үеэр зургаан гоол орсноор “Катар-2022” нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тэмцээн боллоо.

"Лусаил" цэнгэлдэх хүрээлэнд ням гарагт болсон тоглолтын үеэр хоёр багийн тамирчид эсрэг багийн хаалганд зургаан гоол оруулснаар энэ удаагийн ДАШТ-ий нийт гоолын тоо 172-т хүрсэн байна. Энэ нь 1998, 2014 оны ДАШТ-үүдээс /171 гоол/ нэгээр илүү юм.

Хэдийгээр хэсгийн тоглолтын үеэр нэг ч гоол оруулахгүйгээр тэнцсэн зургаан тоглолт гарсан ч Испанийн шигшээ баг Коста-Рикаг 7-0 харьцаагаар, Английн баг Ираныг 6-2 харьцаагаар илүүрхсэн зэрэг тоглолтуудын дүнгээр ийнхүү шинэ амжилт тогтоожээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх