etoim.mn
photos/109594.jpg

ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсан гэх дуучин С.Амармандахыг "өмөөрсөн" хэсэг залуус ОХУ-ын Элчин сайдын яамны байрны ойролцоо буюу "Мөнгөн завъяа" дэлгүүрийн өмнө өчигдөр орой жагсчээ. Тэд С.Амармандахад халдсан ЭСЯ-ны ажилтныг илчлэн, хариуцлага оногдуулж, уучлалт хүсэхийг шаардсан монгол, орос хэлээр бичсэн лоозон барин зогссон байна. Тэдний эл үйлдлийг цагдаа нар зогсоосон байна.

ОХУ-ын ЭСЯ болон дипломат төлөөлөгчид нь халдашгүй дархан эрхтэй бөгөөд зөвшөөрөлгүй төлөөлөгчид халдах, консулын байр руу хууль бусаар нэвтрэх зэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж. Өөрөөр хэлбэл, Консулын байрыг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж үздэг байна. Тиймээс жагсагчид ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт биш Чингэлтэй дүүрэгт харъяалагддаг "Мөнгөн завьяа" дэлгүүрийн өмнө лоозон барин зогсч байсан аж.

Залуус лоозондоо “Хар Сарнай” хамтлагийн дуучин Сүхбаатарын Амардандахыг ОХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтан зодож танхайрсан явдалд ОХУ-ын ЭСЯ-наас албан ёсоор уучлалт гуйхыг Монголын ард түмэн шаардаж байна” хэмээн бичжээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх