etoim.mn
photos/109297.jpg

Өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны өмнөх талбайд “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний урлагт хамтран зүтгэгчид жагсаал хийхээр болжээ. Энэхүү хэрэг шалгах явц удаан, шүүх эмнэлгийн дүгнэлт өдийг хүртэл гараагүй, хэрэг хариуцсан байцаагч хоёр ч удаа солиогдсон зэрэг олон ойлгомжгүй зүйл байгаа талаар хэлж байлаа. Мөн хэрэг үйлдсэн этгээдийг гаргаж ирж хэргийг нь хүлээлгэх талаар шаардах юм байна.

Түүнчлэн хэрэг гардаг өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хэргийг нуун дарагдуулсан хэмээх шалтгаанаар хотын дарга С.Батболд болон тус баарны эзэн байж болзошгүй Ц.Сундуй нарыг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах талаар мэдэгдэл хүргүүлэх аж. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн өдөр зодуулсан Амрааг “Хүн харагдуулахгүй нуу” гэж үүрэгдэн, тус баарны харанхуй өрөөнд оруулсан байна. Тэндээс Амраа өөрөө гарч явсан талаар гэрчүүд хэлж байгаа юм.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[122.201.27.244]

2016-12-06 09:38:15

Хийрхээд яах нь вэ дээ. Шүүх юу болохыг нь хар.

Зочин

[119.40.97.114]

2016-12-05 16:39:59

hezee haana hen jagsahiin?