etoim.mn
photos/14088665.jpg

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс 2016” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд зохиогдох юм. Энэ жилийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа бөгөөд түүний эх орноо танилцуулсан бичлэг энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 10 танилцуулгыг тэргүүлж, шилдгээр шалгарсан. Түүний танилцуулгыг “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны цахим хуудаснаа “Бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэх хамгийн гоё зураглалтай, яг л кино шиг танилцуулга” хэмээн онцлоод байгаа.

Тэрбээр А.Баярцэцэг цахим хуудаснаа "Ямар гайхалтай өдөр вэ? Сан Франциско дахь агентлагаасаа Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд шалгуулахаар портфолиогоо явуул гэсэн захиа ирлээ. Таны анзаарснаар киноны эсрэг дүрийн эзэд Хүннүчүүд буюу Монголчууд байдаг. Ирэх жилд ямар гайхалтай зүйлс хүлээж байгааг хэн мэдэх билээ? " хэмээжээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх