etoim.mn
photos/68ee2783e0939b24478206c4dc7d71045762006202016-06-02-15-24[www.urlag.mn].jpg

АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байна. Манай мисс А.Баярцэцэгийн  эх орноо танилцуулсан бичлэг энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 10 танилцуулгыг тэргүүлж, шилдгээр шалгарсан. Түүний танилцуулгыг “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны цахим хуудсанд “Бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэх хамгийн гоё зураглалтай, яг л кино шиг танилцуулга” хэмээн онцолсон байна.

Мөн тэрээр “Miss World-2016” тэмцээний финалыг эхлүүлэх бүжгийн үзүүлбэрт эхний эгнээнд бүжиглэхээр болжээ. Эхний эгнээнд хамгийн сайн бүжиглэдэг 10 орны бүсгүйг сонгодог аж. Түүнчлэн манай миссийн авьяасын үзүүлбэр шилдэг 10 үзүүлбэрийн нэгээр шалгарчээ. Тэрээр авьяасын үзүүлбэрт уран /каллиграф/ бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулан толилуулсан юм.

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх