etoim.mn
photos/2j09is7fcfbqvs9rgbas36s8ar.jpg

Анх 1892 оны арванхоёрдугаар сарын 18-нд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байсан  "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг энэ сард УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

"Цөмөөхэй" бүжгэн жүжгийг жил бүрийн шинэ жилийн баярт зориулан дэлхийн олон орон тайзнаа тоглож, үзэгчдийн хүртээл болгодог уламжлалтай. Энэхүү балетыг уурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 1982 оноос хойш шинэ жилийн баярт зориулан тоглож ирсэн.

Уламжлал ёсоор  энэ сарын 17-нд бяцхан үзэгчдийнхээ хүртээл болгохоор тус театрынхан бэлтгэлдээ оржээ. Гурван бүлэгтэй энэхүү бүжгэн жүжиг нь  XVIII зууны сүүлчээр Германы нэгэн жижигхэн хотод болсон үйл явдлыг үзүүлдэг.

Жүжгийн үйл явдал XVIII зууны сүүлчийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Гэрийн эзэд болон зочид Дроссельмейерийг тэсч ядан хүлээж сууна. Түүнийг ирэнгүүт цугларсан хүүхдүүд зочдын өрөөнд орно.

Ингээд баяр эхэлж, бүгд хөгжилдөн бүждэг билээ. Дроссельмейер үлгэрийн шидтэн мэт хүүхэлдэйнүүдийг амилуулан бүжиглүүлж, тэдний дунд ханхүү үзэсгэлэнт охиныг харгис хулганы хааны гараас хэрхэн аварч байгааг харуулдаг.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх