etoim.mn
photos/6a7207c4-89d0-46c0-86e6-f33e78dc2563.jpg

Өнгөрсөн сарын 22-ны өдөр “ONE EVENT HALL” зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний төлбөрт 80 сая төгрөг төлжээ. Хотын удирдлагууд болох С.Батболд, Ц.Сандуй нарын зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат консулын төлөөлөгч Олег Кашин зодож, толгойд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.  

Нийслэлийн удирдлагууд түүнийг цагдаад мэдэгдэлгүй өөр өрөөнд шилжүүлэн оруулсан нь баримтаар нотлогдсон байдаг. Гэвч тэд энэхүү цэнгүүнийг зохион байгуулаагүй, Нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй гэсэн тайлбар өгсөн юм. Мөн дуучныг зодуулж байх үеэр хамт байгаагүй хараагүй гэх мэдээллийг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан өгсөн байна.

Уг цэнгүүн болсон “ONE EVENT HALL” гэх газар нь НИТХ-ын дарга Ц.Сандуйн эзэмшлийнх аж. Замын цагдаагийн газрын урд байрлах дөрвөн замын уулзвар болгохоор төлөвлөж байсан газрыг тэрээр хууль бусаар авч “HOME PLAZA” барьсан байдаг.

Уг газрын албан ёсны эзэмшигчээр Ц.Сэргэлэн гэх хүн байдаг. Энэ хүнийг оффшор бүсэд компанитай болон Ц.Сандуйгийн дүү хэмээн өнгөрсөн хавар шуугисан юм. Ингээд ч зогсохгүй МАН-ынхан энд тэндэхийн төрийн албанд даргаар томилсон хүмүүстээ тус бааранд шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг өгсөн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

иргэн

[202.179.27.104]

2016-12-08 16:49:48

Амараа өөрөө маш муухай зантай хүн.Амнаасаа болсон байх.Залуучууд энэ балиар онгироо зангаа болих хэрэгтэй.Тэнгэрийн тамга гэж олонд зарлах хэрэггүй л байсан байх даа.Танайд хонодоогоор л ингэж яриад цэцэрлэгийн багшаа муухайгаар яриад байсан.Ингэж хамаагүй зүйл ярих эргээд өөрт нь ирж байгаа ч юм билүү хэн мэдлээ.