etoim.mn
photos/5004690578871860d94e31.jpg

Их Британийн "Rolling Stones" рок хамтлагийн ахлагч Мик Жаггер 73 насандаа ахин эцэг боллоо. Түүний найз бүсгүй 29 настай Америкийн балетын бүжигчин Мелани Хэмрик Нью-Йорк хотын нэгэн эмнэлэгт хүү төрүүлсэн байна. Энэ хүү түүний 8 дахь хүүхэд болж байгаа юм. “Мик эхнэрээ төрөх үед дэргэд нь байсан. Эх, хүү хоёрын бие сайн байгаа” гэж Жаггерын бие төлөөлөгч Бернард Доэрти мэдэгджээ. 

Рок дуучны хувьд 4 эхнэрээс төрсөн 7 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь 15 настай, хамгийн том нь 45 настай ажээ. Мөн 5 ачтай ба 2014 онд тэрбээр элэнц өвөө болсон юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх