etoim.mn
photos/110139.jpg

АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 18-ны өдөр “Miss World” буюу “Дэлхийн мисс” тэмцээний финалын шатны шалгаруулалт болно. Нийт 120 орны оролцогч өрсөлдөж буй уг тэмцээнд Монголыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож буй. Тэрээр  авьяасын үзүүлбэрээрээ шилдэг 10-т шалгарсан төдийгүй, финалын шалгаруулалтын өдөр эхний эгнээнд бүжиглэхээр болсон тухай бид өмнө мэдээлсэн.

Дахин нэг баяртай мэдээ дуулгахад миссүүдийн хийж буй Хүмүүнлэгийн ажлын үнэлгээнд тэрээр шилдэг 24-т буюу хагас шигшээд үлдээд байна. Мисс А.Баярцэцэг энэхүү “Агаа эгээ” нэртэй төслөөрөө дамжуулан асрамжийн газрын хүүхдүүдэд үлгэрлэн дууриах, зөвлөн туслах насан туршийн агаа, эгээг нь олж өгдөг аж.  

Мөн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга дуусахад зургаан хоног үлдсэн бөгөөд хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр "шилдэг 10-т" автоматаар орох юм.

Эцсийн ялагчийг MobStar aрр-р тодруулах бөгөөд санал асуулга эхэлсэн.

1. Доорх линкээр апп-ыг суулгаад, share.mobstar.com/info.php?id=94697

2. Mobstar-caa "MISS WORLD OFFICIAL" гэж бичээд хайна,

3. Miss World-ын profile гарч ирэх бөгөөд түүн дээрээс Монголынхоо авъяасын үзүүлбэрийг олох,

4. Бөрийн оролцогчийнхоо "зүүнээс (тоо байгаа одоогоор 1000 давсан) баруун тийш гулсуулан YES" хэмээн саналаа өгнө.

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх