etoim.mn
photos/110234.jpg

Энэ сарын 10-ны өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Швед улсын Стокгольм хотод “Santa run” нэртэй сонирхолтой уралдаан болсон байна. “Kungsträ” цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ уралдаан 2013 оноос хойш сайн үйлсийн зорилготойгоор зохиогдож ирсэн аж.

Энэ жилийн уралдаанд 3000 гаруй санта оролцсон бөгөөд тэдний дунд цэнхэр дээлтэй монгол өвлийн өвгөн байсан нь олны сонирхлыг ихэд татжээ. Тэрээр “Ноён уулаа хамгаалъя, Нэг дэлхий нэг гэр” гэсэн лоозон барьж өөрийн улсыг сурталчилсан байна.

“Santa run” уралдаанд яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг хамаарахгүй оролцож болдог бөгөөд энэ уралдаанд 2013 онд 90 санта, 2015 онд 900 санта оролцож байсан аж.

 

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.21.106.139]

2016-12-13 18:11:02

Зөв. Эх оронч бас зоригтой байна ингээд сондогойрчихно гэдэг.

Зочин

[139.5.216.208]

2016-12-13 17:35:54

АМЖИЛТ