etoim.mn
photos/110402.jpg

БНСУ-ыг зорих манай иргэдийн тоо нилээдгүй өсч сүүлийн байдлаар 32 мянга гаруй иргэд оршин сууж байгаагын дийлэнхийг залуучууд эзлэдэг. Эдгээр залуучууд сурч боловсрохынхоо хажуугаар хүн хүчир ажил хөдөлмөр эрхлэж гэр бүлээ авч яваа нь цөөнгүй бий.

Эдгээр залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс БНСУ дахь Монголын Залуучуудын Холбооноос “Харшийн шинэ жилийн” арга хэмжээг 12 дугаар сарын 24-ний өдөр Сөүл хотноо анх удаа зохион байгуулахаар болжээ.

Солонгос улсад шинэ жилийн баярын төдийлөн өргөн тэмдэглэдэггүй бөгөөд христын шашинтай иргэд нь зул сарын баяраа найз нөхөд, гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай ажээ.

Иймд Солонгос улсад ажиллаж амьдарч буй салбар бүрийнхээ залуучуудыг нэг дор нэгтгэж, хийж бүтээсэн амжилтыг нь урамшуулж, хөдөлмөрч тэргүүний залуучуудаа шагнаж урамшуулах хуучны сайхан харшийн ёлка зохион байгуулж, эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, эдгээр залуучуудынхаа авьяас чадвар, эрдэм мэдлэгийг нь монголдоо нутагшуулах чандын зорилготой ажиллаж буйгаа онцолжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх