etoim.mn
photos/aec36d718b87904original.jpg

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Солонгосын ардын армийн 525 дугаар ангид зочилж тусгай үүргийн хүчний батальоны сургуулилтыг үзэж сонирхсон байна.  Умардын ЦТАК агентлагийн мэдээлснээс үзвэл Солонгосын хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Ким Чен Ун тусгайгийнхны сургуулилтыг биечлэн удирдсан гэнэ.  Тэрээр “тусгай үүргийн батальоны офицер дайчдын ухаалаг, шийдэмгий ажиллагааны ачаар дайсныг аюулгүй болгож чадлаа” гэж тэмдэглэсэн байна.  Тэр бас энэ батальоны байлдааны бэлэн байдал, ур чадварыг улам өндөржүүлэх шаардлагатай гэжээ.  “Хэрвээ өмнөдийн зүгээс  аюул учрах тохиолдолд тусгай үүргийн дайчид марш тактикийн бэлтгэл сургуулилтаа өндөржүүлж, байлдааны галын бэлтгэл, ус болон бусад саад бэрхшээлийг даван туулах чадвараа дээшлүүлэн, тулаанд ямагт бэлэн байх ёстой” гэж хэлснийг ЦТАК агентлаг иш татсан байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх