etoim.mn
photos/maxresdefault.jpg

Монгол телевизийн бүтээл “Авьяаслаг монголчууд-2016” шоуны ялагч болж, 100 сая төгрөгийн эзнээр тодорсон О.Энх-Эрдэнэ шинэ оны өмнө шинэ уран бүтээлээ сонсогч олондоо зориулан гаргажээ. О.Энх-Эрдэнэ энэ удаа АНУ-ын алдарт дуучин Бинг Кросбигийн шинэ жилийн баярын "White Christmas" дууг дуулжээ.

“Нуугдсан эрдэнэ” гэгддэг О.Энх-Эрдэнэ нэгдүгээр шатандаа “Amarillo by morning” нэртэй кантри стилийн дуу дуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Гуравдугаар шатандаа тэрээр “Тааруухан дууллаа” гэх үнэлгээг үзэгчдээс авч байсан ч мөн л саналын илт давуу байдлаар финалын шатанд шалгарч чадсан юм. Харин сүүлийн шатанд тэрээр дуучин Х.Төмөрийн дуулсан “Нарт тэнгэрийн дор” дууг дуулж үзэгчдийн сэтгэлийг дахин хөдөлгөж чадсан билээ.

О.Энх-Эрдэнэ өдгөө Эрдэнэт хотын ТИС-д уул уурхайн цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаа, гуравдугаар курсын оюутан юм.

Таалагдахгүй байна

11
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх