etoim.mn
photos/4k71pqqojc8a50l4atk9gdq0vr.jpg

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц өчигдөр Сочи хотоос холгүй осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Ослоор 92 зорчигч амиа алдсан нь энэ өдрийг гашуудлын өдөр болгоод байна. Орос даяар гашуудал зарлаж шинэ жилийн баярын хөтөлбөрүүдийг хаасан юм.

Уг үйл явдалд  МУГЖ, дуучин Г.Ариунбаатар эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр  “Бурхан Александрын цэргийн чуулгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглуулахаар авч оджээ. Юутай их уй гашуув дээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-ын урилгаар Москва хотод очиж энэ чуулгийнхантай өнгөрсөн оны наймдугаар сард хамтарч концерт тоглож байжээ. Би өөрөө  мөрдөстэйг хэлэх үү, удирдаач нь надад их сайн хандаж цаашид хийх уран бүтээлээ яриад салсан юмсан. Харамсалтай байнаа. Эх ОРОС гүрнийхээ хөрсөнд амгалан нойрс доо” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх