etoim.mn
photos/2mpfj5bo02s2eo12o15h43irsd_b_500x500.jpg

Дэлхийн алдартай бүсгүйчүүд илүүдэл жингээ хасахын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг ажээ. Тэгвэл тэдний ямар арга хэрэглэж турсан нууцаас хүргэе.  Бейонсе: Нэг сарын дотор турсан  Алдартай дуучин Бейонсе “Dreamgirls” кинонд тоглохын тулд нэг сарын дотор туржээ. Тэр нимбэгийн ба усан үзмийн шүүсийг хар чинжүүтэй хэрэглэн 9 кг турсан гэж байгаа. Энэ ундааг өдөрт 6-12 удаа уусан гэж Бейонсе ярьжээ.  Жессика Симпсон: Явган алхалт хамгийн үр дүнтэй  Жессика Симпсоны турсан нууц тун энгийн. Тэр зүгээр л явган зугаалдаг. “Спортоор хичээллэ гэж бүх хүнд уриалж байна. Энэ нь ямар ч хоол сойлтоос илүү үр дүнтэй” гэж Симпсон зөвлөдөг.    Пенелопа Крус: “Зажлах” арга үр дүнтэй  Холливудын од Пенелопа Крус “зажлах арга” гэгчийг хэрэглэх дуртай. Яагаад гэвэл сайн зажлах нь бодисын солилцоог хурдасгадаг аж. Ингээд Пенелопа амархан турсан гэдэг.  Жессика Альба: Корсет тун үр дүнтэй  Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Жессика Альба төрсний дараа илүүдэл жингээ эрчимтэй хасчээ. Тэр унтахдаа хоёр корсет давхарлан өмсдөг байв. “Би  маш их хөлөрч жингээ хассан” гэж тэр ярьжээ.    Виктория: Луувангийн дэглэм  Домогт Бекхэмийн гэргий Викторияг хар даа, түүнийг 4 хүүхдийн эх гэхээргүй байгаа биз? Тэр хүүхдээ гаргасны дараа луувангийн дэглэм сахиж турдаг гэнэ.  Мадонна: Спортоор хичээллэ  Мөнхийн залуу Мадонна хоолны дэглэм баримталдаггүй. Гэхдээ тэр 7 хоногийн 5 өдөр биеийн тамирын зааланд очиж спортоор хичээллэдэг.  Миранда Керр: Йогийн хичээл  Загвар өмсөгч Миранда Керр хүүхдээ төрүүлсний дараа жингээ амархан хаяжээ. Тэр кокосын сүүг их хэмжээгээр уун, йогоор идэвхтэй хичээллэсэн байна.  Гвинет Пэлтроу: Өглөөний цай чанасан ус, байцаа  Жүжигчин Гвинет Пэлтроу “Iron Man 2” киноны өмнө хоолоо сойж эхэлжээ. Тэр өглөөдөө байцаа чанасан ус уугаад үдийн хоолондоо самар иддэг. Түүнээс гадна Гвинет спортоор тогтмол хичээллэсээр богинохон хугацааны дотор турсан аж.  Ким Кардашян: Хоолны цэснээсээ нүүрс усыг бүрэн хассан  Реалити шоуны од Ким Кардашян жирэмсэн үедээ 87 кг татаж байв. Тэр хоолныхоо цэсээс нүүрс-усыг бүрэн хассаны дараа 30 кг туржээ.  Энн Хэтэуэй: Турахын тулд “Мюсли” иддэг  Жүжигчин Энн Хэтэуэй турахын тулд мюсли идэж, илүүдэл жингээсээ салдаг гэнэ.  Сара Мишель Геллар: Байцааны шөл уудаг  Сара Мишель Геллар өөрийгөө жаахан таргалсан гэж үзвэл шууд л байцааны шөл ууж эхэлдэг. Тэр бүтэн долоо хоногийн турш зөвхөн байцааны шөл уудаг юм байна.  Меган Фокс: Өлөн дээрээ зөгийн бал, алимны цуутай ус уудаг  Жүжигчин Меган Фоксын турдаг арга хэр баргийн хүнд таарахгүй. Меган өглөө босмогцоо өлөн элгэн дээрээ зөгийн бал, алимны цуутай аяга ус уудаг юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх