etoim.mn
photos/4.jpg

Холливуудын хамгийн сайхан залуу хосын нэг болох дуучин Жастин Тимберлейк жүжигчин Жессика Бил нар 74 дэхь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд оролцжээ. Авьяаслаг үзэсгэлэнт бүсгүйг гэргийгээрээ сонгосон тэрбээр эхнэрээ гайхуулж, наадмын онцлох нэгэн чимэг болов.

34 настай Жессика Бил Эли Саабын 3D чимэглэлтэй даашинзаар гоёсон бол Жастин Тимберлейк хайрт гэргийгээрээ гоёсон үдэш байлаа. Тэрбээр эхнэрээ “бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчин” хэмээн магтсан юм.

Хосууд өнгөрөгч онд анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд ээж болсон хойноо л ээжийнхээ тэр их хайрыг мэдэрч сууна хэмээн жүжигчин Жессика Бил өгүүлж байсан билээ.

Жастин Тимберлейк “Алтан бөмбөрцөг” наадамд “Trolls” киноны “Can't Stop the Feeling” дуугаар шилдэг дууны төрөлд нэр дэвшсэн юм.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх