etoim.mn
photos/b48b5a2e0181300abig.jpg

Бри Ларсон, Эмма Стоун, Эми Адамс зэрэг жүжигчин бүсгүйчүүд хамгийн дэгжинээр гоён ирцгээжээ

 

Райан Гослинг, Эмма Стоун хоёр

Райан Гослинг, Эмма Стоун хоёр

Нэгдүгээр сарын 9-ний шөнө Лос-Анжелес хотын The Beverly Hilton Hotel зочид буудалд хамгийн чухал нэр хүндтэй кино шагнал “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ жилийн шагналд “Ла-Ла Ленд”, “Сарны гэрэл”, “Манчестер далайн дэргэд” зэрэг кинонууд нэр дэвшсэн юм.

Сесил Б. Демиллийн нэрэмжит шагналыг Мерил Стрип авна гэдэг нь өнгөрсөн оны 11-р сард тодорхой болсон байв. “Алтан бөмбөрцөг-2017” шагналын мисс цол Сильвестер Сталонегийн гурван охинд зэрэг очлоо. 

 

Систин, Сильвестр, Женнифер, Скарлетт, София Сталлоне

Систин, Сильвестр, Женнифер, Скарлетт, София Сталлоне

Шагнал гардуулах ёслолыг Жимми Феллон хөтлөн явуулж, баримлуудыг алдартнууд гардууллаа. Хью Лори хоёрдугаар планы шилдэг жүжигчнээр тодорч Наоми Кэмпбеллээс шагналаа гардан авав. Мэтт Бомер, Сара Полсон нарын “Америкийн гэмт хэргийн түүх” кинондоо авсан бөмбөрцгийг Риз Уизерспун, Николь Кидман нар гардуулжээ. 

 

Сара Полсон Marc Jacobs-ийн даашинзаар харин Аманда Пит Bottega Veneta-н загвараар гоёжээ

Сара Полсон Marc Jacobs-ийн даашинзаар харин Аманда Пит Bottega Veneta-н загвараар гоёжээ

Телевизийн киноны шилдэг жүжигчнээр Том Хиддлстон, Райан Гослинг нар, шилдэг эмэгтэй жүжигчнээр Эмма Стоун тодорлоо. Ер нь энэ онд “Ла-Ла Ленд” хөгжмийн бүхий л шагналыг хураав. Дэмьен Шазелл шилдэг найруулагч болж кино нь хөгжмийн шилдгээр нэрлэгджээ.

 

Хейли Стайнфелд Vera Wang-ийн даашинзтай

Хейли Стайнфелд Vera Wang-ийн даашинзтай

Шилдэг гадаад киногоор “Тэр эмэгтэй”, шилдэг драмын олон ангитаар “Титэм”, олон ангитын шилдэг эмэгтэй жүжигчнээр Клэр Фой нэрлэгдлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх