etoim.mn
photos/b48b5a2e0181300abig.jpg

88 дах удаагийн Алтан Бөмбөрцөг кино наадам 1-р сарын 8 буюу өчигдөр зохиогдож өндөрлөсөн билээ. Наадмын дундуур жүжигчид бүтэлгүйтэж, бас элдэв янзаар дүрсгүйтэж байсан нь олны хараанд өртжээ. Тэдгээр хөгжилтэй бөгөөд сонирхолтой мөчүүдийг танд хүргье. 1.    Санаатай үнсэлт Жүжигчин Риан Гослинг La La Land киногоороо шилдэг эрэгтэй жүжигчний шагналаа авч байх зуур жүжигчин Риан Рэенолдс болон Андрев Гарфиэлд нар хоорондоо үнсэлцжээ.

2.    Бага зэргийн амралт Дуучин Жон Лэжэнд болон Крисси Тэйгэн нар их ядарсан бололтой. Наадмын дундуур улаан хивсэн дээр суун жаал амарчэнн. Харин тэд амарч байхдаа ч поозоо алдахгүй тун эрхэмсэг харагдаж байв. 3.    Санаатай зураг Инээдмийн жүжигчин Жимми энэ удаагийн наадмыг хөтөлсөн билээ. Харин тэрээр тайзны ард Софиатай хамт санамсаргүй зургаа даруулжээ. Тэрээр энэ зургаа өөрийн Инстаграмдаа хийн “Энэ бол миний зураг шүү” хэмээн бичжээ. 4.    Ширтэлт үү? Мөргөлт үү? Жүжигчин Лилли Коллинс болон түүний ээж Жилл Коллинс нар бусад ээж охид шиг зургаа даруулдаг хүмүүс биш бололтой. Тэдний пооз яг л тулалдах гэж байгаа бух шиг харагдах ажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх