etoim.mn
photos/6isc346sdn6imp4js3e21ofslf.jpg

90-ээд оынхныг байлдан дагуулж явсан халуухан охидын нэг Викториа Бекхэм хамтлагийн гишүүдээсээ хамгийн нэр хүндтэй нь. Урлагийн тайзнаас загварын тайз руу амжилттай шилжиж алдарт хөлбөмбөгчний гэргий болсон тэрбээр нэгэн цагт хөх томруулах мэс засал хийлгэж байсандаа харамсав. Хэдийгээр суулгацаа авахуулсан гэдэг боловч мэс заслын ширээг сонгосон өөрийн үйлдэлдээ одоо  ч харамсдаг гэв. Түүнчлэн өсвөр насандаа хөөрхөн туранхай алдартай охин байгаагүй тухайгаа ярьжээ. Төрөлхийн хүрэн үсээ шаргалаар будуулж тэсрэлт хийж байсан тэрбээр “Spice Girls” хамтлагийн хамгийн загварлаг гэдгээрээ нэртэй байв. Викториа нөхөр Дэвид Бекхэмтэй нэгэн арга хэмжээний үеэр согтуу байхдаа танилцсан гэдэг. Гэсэн ч хосууд бие биедээ таалагдаж, Дэвид түүнээс утасных нь дугаарыг асуусан аж. Лондонгоос Манчестер хүрэх онгоцны тийзэн дээр бичиж өгсөн утасны дугаарыг нь одоо ч Дэвид хадгалдаг гэнэ. Хосууд өдгөө гурван хүү нэг охинтой билээ

 

 

 

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх