etoim.mn
photos/6666666666-696x522.jpg

Өнөөдөр “Хүннү молл” цогцолборт “Эмоушн”-ыэкс гишүүн Т.Солонго тэргүүтэй урлагийн оддын тоглолт болно. Тоглолт 14 цагаас эхлэх бөгөөд ардын урлагийн “Нүүдэлчид” хамтлагийн хөгжмийн эгшинд уярч, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт, уртын дуучин Э.Болормаа нарын хоолойн чадлыг бишрэн, “Авьяаслаг монголчууд 2017” шоуны шилдэг оролцогч Ц.Мөнхсайханы гайхамшигт иогийн үзүүлбэрийг үзэнгээ Сар шинийн бэлтгэлээ хамгийн хямдаар базаах боломж нээгдлээ. Учир нь, урлаг соелын тоглолттой, уран сийлбэртэй ховор нандин ваарны дуудлага худалдаатай, Үндэсний брэнд бүтээгдэхүүнүүд 10-80 хувийн хямдралтай, өөр хаана ч байхгүй ховор боломжийг “Цагаан сарын – Ендоотой экспо” л олонд олгож байгаа юм. Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгээс зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх