etoim.mn
photos/e5b890d7658950dfea61d3e57f83e980.jpg

Монголын кино зах зээлд 350 сая төгрөгийн төсөвтэй нэгэн шинэ кино энэ сарын 17-ны өдөр  нээлтээ хийх гэж байна. Энэ бол “OI Entertainment”-ийн уран бүтээл болох “Манан зүсэгч” уран сайхны кино юм. Нэрнээсээ эхлээд экшн төрлийн кино гэдэг нь анзаарагдах энэхүү бүтээлд залуусын амьдрал, нийгмийн элдэв асуудал, эрээн барааныг харуулахыг киноны баг зорьжээ. 

Харин багагүй хэмжээний төсвөөр уран бүтээлчид хэр кино хийснийг үзэгч та бүхэн үзэж дүгнэх л үлдээд байна. Найруулагч, зураглаач нараас гадна киноны гол дүрүүдэд шинэхэн Гавьяат Г.Золбоот тогложээ. Мөн сүүлийн үед дэлгэцийн бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдийг ихээр бүтээж байгаа жүжигчин  Г.Алтандуулга, Т.Нямдорж, Р.Сүхболд, Э.Мөнхтөр, Ц.Амартүвшин нар  тоглосон аж. 

Ингээд удахгүй нээлтээ хийх "Манан зүсэгч" киноны трайлерыг та бүхэнд хүргэе. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх