etoim.mn
photos/9999999999999999.jpg

Дэлхий дахинаа жил бүрийн 4 сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна.Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэл гутралын тухай хамтдаа ЯРИЛЦЪЯ” уриан дор тэмдэглэх ба дэлхий нийтээрээ сэтгэл гутрах эмгэгт анхаарал хандуулах зорилготой юм.Өнөөдөр ийнхүү энэ сэдвийн хүрээнд ЭМЯ, ДЭМБ,НЭМГ,  НЭМҮТ, СЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамднэг хүн амиа егүүтгэн нас барж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудадсэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа егүүтгэдэгтухай ДЭМБ мэдээлсэн. ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэдМонгол улс нь 7-рт, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали ба Шинэ Зеланд улсын дараа 3-рт, 100000 хүн амд амиа егүүтгэн нас барах тохиолдлын тоогоор 6-рт тус тус жагсаж байна. Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг. Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15%-ийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэх ба үүний 2,3% хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6% нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.

Ингэж сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг ба сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал юм.

Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байдаг нь харагдсан юм.

Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна

Дээрхээс харахад сэтгэл гутрал ихсэж даяаршиж байна. Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий чтүүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чадахгүй л байна.Нөгөө талаас сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч эмгэгт өртөгсдийн хагас нь л эмчилгээ авдаг байна. Энэ нь тусламж үйлчилгээ үзүүлж буй бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавхи болоннийгмийн гадуурхалтай холбоотой байна.

Сэтгэл гутрал гэж юу вэ?

Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжүүдээр илэрдэг.

Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах эсвэл улам бүр архагшдаг учраас хүний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгодог.

Өөртөө анхаарал тавих

Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ өвчний шинж тэмдгийг эрт мэдэж авах нь чухал. Мөн сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн тохиолдолд эмчилгээг үр дүнтэй хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй.Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.

Сэтгэл гутралаас сэргийлэх боломж

·         Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших

·         Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх

·         Булчин сулруулах дасгал хийх

·         Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх

·         Стресс тайлах ур чадварт суралцах

·         Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх

·         Согтууруулах ундаанаас татгалзах

·         Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах

·         Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх