etoim.mn
photos/647pou8otfgui.JPG

2017.05.26 буюу өнөөдөр 17 цагт хоёр ертөнц киноны нээлт боллоо. Энэхүү кино нь бүх насныханд зориулагдсан, адал явдалт драм төрлийн кино. Нээлтэнд гурван бүдүүн хамтлаг ая дуугаа өргөж,  киноны гол дүрийн жүжигчид найруулагчид үзэгч олонтойгоо уулзаж, гарын үсэг гэрэл зураг татууллаа. Тус киноны гол дүрийн жүжигчидээр О.Долгор, МУСТА Ц.Төмөрхуяг, МУГЖ У.Батбаатар, МУСТА Б.Батбаатар, Жүжигчин Бямбасүрэн нар тогложээ. Зохиолчоор А.Батбаатар, хөгжмийн зохиолч А.Хаш-эрдэнэ, Найруулагч. Б.Батбаатар, продюссер Х.Эрдэнэсоёл, ерөнхий пропюсер О.Гончигсүрэн, ерөнхий найруулагч А.Батбаатар нар ажиллажээ. Утга санааны хувьд амжилттай яваа бизнес эрхлэгч бүсгүй Болор нэгэн томоохон тендерт ялах бөгөөд энэ ялалт нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх болно. Хоёр ертөнц УСК бүх кино театруудаар гарах бөгөөд 7 хоног бүр I PHONE 7 гар утасны эзэнг тодруулах юм байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх